Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Sisbeautes.com вебсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үйлчлүүлэгч болон нийлүүлэгчийн хооронд үүсэх харилцааг харилцааг зохицуулна.

1. Үйлчилгээ

Sisbeautes.com нь Та хүссэн газраасаа өөрт хэрэгтэй гоо сайхны бүтээгдэхүүнээ аюулгүй, таатай нөхцөлөөр Монгол улсад худалдан авахад зориулан бүтээгдсэн.

Бид үйлчилгээний чанараа сайжруулахын тулд бүтээгдэхүүн болон үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, асуултыг хүлээн авахдаа хэзээд баяртай байх болно. Та бидэнтэй и-мейлээр санал хүсэлтээ бичих, вебийн чатаар бичих, утсаар ярих гэх мэтээр холбогдох боломжтой. Холбоо барих хэсгээс бусад мэдээллийг авна уу.

Үйлчлүүлэгч нь Sisbeautes.com-оор бүтээгдэхүүн авах, төлбөр тооцоо хийх, бараа, бүтээгдэхүүнийг өөрийн хаягаар хүргүүлэн авахдаа хувийн мэдээллээ тус вебсайтад бүртгүүлэх шаардлагатай.

2. Бэлэг & Купон код

Вебсайтад анх удаа бүртгүүлсэн хүн бүр “тавтай морилно уу” 15% хямдралын купон код авах ба та энэ кодыг гүйлгээ хийх хэсэгт зөв оруулснаар худалдан авалтын нийт үнийн дүнгээс 15% хасуулах боломжтой.

Улирлын хямдрал болон бусад хямдралын купон кодын мэдээлэл тухай бүртээ таны бүртгүүлсэн имейл хаягаар очих болно. Кодоо гүйлгээ хийх хэсэгт зөв оруулснаар таны үнийн дүнгээс хямдралын дүнгээр хасагдана. Купон болон бэлгийг кодууд тодорхой хугацаатай тул та заасан хугацаанаас өмнө ашиглаж амжаагүй бол бид дахин олгох боломжгүй.

3. Төлбөр

Sisbeautes.com-оос худалдан авалт хийхдээ та өөриийн хэрэглэдэг Монгол улсын арилжааны банкны төрлийн картаар гүйлгээг хийх боломжтой. Картаар гүйлгээ хийхэд ямар нэгэн алдаа заавал бидэнд нэн даруй мэдэгдэнэ үү.

4. Захиалгын баталгаажилт & хүргэлтийн баталгаажилт

Таны захиалгыг хүлээн авсан тухай захиалгын дугаартай и-мейл ирсэн тохиолдолд бид захиалсан бараа, бүтээгдэхүүнийг хүргэлтэнд гаргахаар бэлтгэж эхэлсэн гэсэн үг юм. Дээрх и-мейл Танд очоогүй бол Та захиалгаа дахин шалгах шаардлагатай. Таны захиалга хүргэлтэнд гарсан тохиолдолд бид бүртгэлтэй утсаар нь мэдэгдэх болно.

Дансаар шилжүүлж байгаа хэрэглэгчид төлбөрийг шилжүүлсний дараа баталгаажих и-мэйл очихыг анхаарна уу.

5. Захиалга цуцлах, буцаах

Та бараа, бүтээгдэхүүнээ буцаах бүрэн боломжтой ба доорх шаардлагыг хангасан байх:

  1. Худалдан авалт хийснээс хойш 2 хоног буюу 48 цагийн дотор байх;
  2. Лац, таглааг онгойгоогүй, сав баглаа боодол гэмтээгүй, эвдрээгүй байх,
  3. Бүтээгдэхүүн гэмтээгүй, хэрэглээгүй байх;
  4. Худалдан авалт хийсэн баримт болон бүтээгдэхүүнийг тус тус авчирна.

Хэрэв та бараа, бүтээгдэхүүнээ хүргэлтээр авсан бол ХҮРГЭЛТИЙН мөнгийг буцаан олгох боломжгүйг анхаарна уу. 

  • Хямдралаар авсан бараа, бүтээгдэхүүнд буцаалт хийх боломжгүй. 
  • И-баримт сугалааны баримт өгсөн тохиолдолд худалдан авсан бүтээгдэхүүнийг буцаах боломжгүй.

Баталгаажсан захиалгыг цуцлахдаа 3цагын дотор манай холбогдох дугаарлуу залган нь захиалга цуцлах хүсэлт өгнө үү. Ингэхийн тулд холбоо барих хэсэг дэх утасны дугаараар бидэнтэй яаралтай холбогдоно уу. Хүргэлтийн үйлчилгээг тусдаа байгууллага хариуцдаг тул хүргэлт гарснаас хойш захиалгаа цуцалсан тохиолдолд хүргэлтийн зардлыг суутган авдаг болохыг анхаарна уу. Таны төлбөрийн буцаалтыг захиалгаа цуцлах хүсэлт гаргаснаас хойш ажлын 2 хоногт багтаан Таны дансруу шилжүүлэх болно.

6. Хүргэлт

Таны захиалгыг авсан даруйдаа бид хүргэлтэнд гаргахаар ажиллах ба хүргэлт ажлын 2 хоногт зөвхөн 09:00-18:00 цагын хооронд хийгдэнэ.

Хүргэлт хотын А бүсэд үнэгүй, B бүсэд 3500 төгрөг байна.

Та захиалгаа авахдаа хүргэлтийн үйлчилгээний ажилтны хажууд шалгаж авна уу.

Хөдөө, орон нутгийн захиалгыг захиалагчийн хүсэлтээр орон нутгийн унаанд өгч явуулах боломжтой ба тээврийн зардал болон тээвэрлэлтийн үеийн эрсдлийг үйлчлүүлэгч тал бүрэн хариуцна.

 

Бидний үйлчилгээг сонгож манай вебсайтаар үйлчлүүлсэн Танд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.