Амжилттай!
Сагсанд нэмлээ!
Нэвтрэн орно уу!    
Нэвтрэн орно уу!    
Хадгалсан байна!
Нэмсэн байна!
* тэмдэгтэй талбаруудыг бөглөнө үү!
Slide toggle

Бидний тухай

Бид Монголдоо арьс арчилгааны шинэ стандарт, арга барилыг нэвтрүүлэхийг зорьж байна. 

дэлгэрэнгүй

Бидэнтэй холбогдох

Дав - Баа: 09:00 - 18:00 2nd floor Engles street, 3rd Khoroo, Han Uul district, Ulaanbaatar, Mongolia (976) 97040034 , 99289549 info@sispartners.org
Эрчүүдэд зориулсан арьс арчилгааны минимал зөвлөгөө

Залуу та арьсандаа анхаарал хандуулдаггүй бол үеийнхнээсээ насаар ахимаг харагддаг нэг шалтгаан чинь байж мэднэ шүү.

SiS beautes

Бүсгүйчүүд шиг олон алхамт арчилгаа хийх шаардлагагүй ч арьсандаа хэрэгтэй энгийн арчилгааг тогтмол хийж сураарай. Бага зэргийн арчилгаа өгөхөд л таны арьсанд итгэмээргүй эерэг үр дүн гарах боломжтой.

Арьс арчилгааны энгийн дэглэм

Бид ямар нэг зүйл эхлүүлэхэд тодорхой хугацааны дараа үр дүн гардаг шиг арьс арчилгаа ч мөн адил тууштай байдлыг таниас шаарддаг. Хэрвээ та эхний ээлжинд ямар алхам хийхээ мэдэхгүй байгаа бол Сан Франциско хотын арьсны мэргэжилтэн доктор Виллиам Кваны зөвлөгөө тус болж мэдэх юм.

1. Цэвэрлэгээ

Эрчүүдийн хувьд өглөө бүр нүүрээ угаадаггүй нь зөв алхам юм. Учир нь хэт их угаах нь таны арьсны байгалийн тослогийг үгйү хийдэг байна. Харин эсрэгээрээ орой бүр угаах нь үр дүнтэй байх болно. Өдөржин шороо тоостой орчинд байснаас арьсны нүх сүвэнд бохирдол хуримтлагдсан байдаг. Иймд энгийн найрлагатай, зөөлөн цэвэрлэгчээр орой бүр нүүрээ угааж дадаарай.

Нэмэлт: Хэрэв та тослог арьстай бол өглөө нь халуун алчуураар нүүрээ цэвэрлэх, хүйтэн усаар нүүрээ сэргээж болно.

2. Нөхөн төлжүүлэх

Бидний арьс өөрөө өөрийгөө гадны нөлөөллөөс хамгаалах чадвартай ч цаг хугацаа өнгөрөх тусам дээрх чадвар сулардаг.

- Агаарын бохирдол

- Тамхины утаа

- Үйлдвэрийн химийн бодис

- Нарны хэт ягаан туяа зэрэг нь арьсанд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг хүчин зүйлс юм.

"Антиоксидант ийлдэс, тухайлбал витамин С нь дээрх жишээнүүдээс үүдсэн гэмтлийг бууруулахад тусалдаг бөгөөд өглөөний арчилгаанд чийгшүүлэгч тосны өмнө түрхэх ёстой. Харин сахлаа хуссаныхаа дараа түрхээрэй."

Нэмэлт: Та 30 нас хүрсэн бол унтахаасаа өмнө ретинол хэрэглэж эхлээрэй. Ретинол нь таны арьсны үрчлээг арилгахад туслана.

3. Чийгшүүлээд, хамгаал

Өглөөний арьс арчилгаанд хамгийн багадаа SPF30 агуулсан чийгшүүлэгч тос түрхээрэй. Учир нь нарнаас хамгаалах тос нь зөвхөн далайн эрэг эсвэл гадаа спортоор хичээллэхэд зориулагдсан зүйл биш юм. Харин шөнийн цагт хөнгөн бүтэцтэй чийгшүүлэх тос хэрэглэх хэрэгтэй.

Нэмэлт: Хэрэв таны арьс хуурайшилтгүй бол оройн арчилгаанд чийгшүүлэх шаардлагагүй. Чийгшүүлэх нь ус уухтай л адил зүйл учир хэрэгтэй үедээ хийгээрэй.

 

Эх сурвалж: https://www.healthline.com/health/beauty-skin-care/male-skin-care-guide?fbclid=IwAR3_xlAr1nFBs9qfjBDWSjm5GbeFPygBiwcZFI31fkq6qHYfeuADXwI7jQo