Амжилттай!
Сагсанд нэмлээ!
Нэвтрэн орно уу!    
Нэвтрэн орно уу!    
Хадгалсан байна!
Нэмсэн байна!
* тэмдэгтэй талбаруудыг бөглөнө үү!
Slide toggle

Бидний тухай

Бид Монголдоо арьс арчилгааны шинэ стандарт, арга барилыг нэвтрүүлэхийг зорьж байна. 

дэлгэрэнгүй

Бидэнтэй холбогдох

Дав - Баа: 09:00 - 18:00 2nd floor Engles street, 3rd Khoroo, Han Uul district, Ulaanbaatar, Mongolia (976) 97040034 , 99289549 info@sispartners.org
Валентины өдрийн арьс арчилгаанд орхигдуулж болохгүй 6 алхам

SiS beautes

Арьс арчилгаа гэдэг гоо сайхны салонд орж богино хугацаанд арьсан дээрээ хатуу химийн бодис туршихад зориулсан зүйл биш юм. Тиймээс эрүүл, гэрэлтсэн арьстай болох нөхцлийг энгийн арчилгаагаар бүрдүүлцгээе.

SiS beautes

1. Гэрэлтсэн арьс чанартай нойронд "дуртай"

Бөх унтаж, ус их ууж, чанартай хоол хүнс хэрэглэх нь ямар ч бүтээгдэхүүнээс илүү үр дүнтэй. Мэдээж бөглөрсөн нүх сүвээ цэвэрлэхийн тулд сайтар гуужуулах хэрэгтэй.

SiS beautes

2. Үнсүүлэх уруул нь булбарай болгоорой

Хөл хорионы үеэр уруул маскны ард үлдэж байгаа ч Валентины өдрөөр хайртдаа үнсүүлэхдээ бэлдээрэй. Зөөлнөөр гуужуулж, унтлагын тос, балм түрхээрэй.

SiS beautes

3. Биеийн арьсаа торго мэт зөөллөхөө мартваа

Тэжээл буюу чийгшүүлэх алхмыг ихэнхдээ орхигдуулдаг талтай байдаг. Гэрийн нөхцөлд овъёостой зөгийн бал хольсон гуужуулагч нь таны биеийн арьсыг цоо шинэ болгоно. Харин үүний дараа арьсны чийгшлээ түгжих органик биеийн тос хэрэглээрэй.

SiS beautes

4. Гарын арьс чинь гар ариутгагчинд дассан юм биш биз?Болохгүй шүү!

Гарын арьсны арчилгаанд ихэвчлэн өмсдөг гарын маск үр дүн сайтай байдаг. Гэсэн ч танд дээрх маск байхгүй бол бүү санаа зовоорой. Хамгийн сайн чийгшүүлдэг тосоороо сайтар массажлан, иллэг хийсний дараа хэдэн цаг бээлий өмсөж болно. Харин үүнийг хийх хамгийн тохиромжтой цаг нь шөнийн цаг юм. Өнөөдөр шөнийг битгий алдаарай!

SiS beautes

5. Хайртыгаа бүхэл өдөржин харах учир өнөөдөр нүдээ сайн амраагаарай

Таны үзэсгэлэнтэй нүдэнд хамгийн их анхаарал халамж хэрэгтэй. Нүднийхээ эргэн торйн ядаргаа, хаван зэргийг гар доорх материалаа ашиглан өргөст хэмхийн эмчилгээгээр тайвшруулж болох ч зориулалтын нүдний тос нь дээрх үйлчилгээг хэд дахин түргэсгэнэ гэдгийг санаарай.

SiS beautes

6. Эцэст нь богино хугацаанд арьсыг аврагч sheetmask!

Ихэвчлэн superfoods, honey, vitamin C, apple seed зэрэг найрлагатай маскууд танд хэрэг болно. Гэрэлтсэн, тунгалаг, булбарай арьсаараа ч хайрыг мэдрээрэй.

 

Эх сурвалж: https://www.pinkvilla.com/fashion/beauty/need-quick-fix-date-night-your-valentine-s-game-these-quick-expert-approved-skincare-treats-612214