Амжилттай!
Сагсанд нэмлээ!
Нэвтрэн орно уу!    
Нэвтрэн орно уу!    
Хадгалсан байна!
Нэмсэн байна!
* тэмдэгтэй талбаруудыг бөглөнө үү!
Slide toggle

Бидний тухай

Бид Монголдоо арьс арчилгааны шинэ стандарт, арга барилыг нэвтрүүлэхийг зорьж байна. 

дэлгэрэнгүй

Бидэнтэй холбогдох

Дав - Баа: 09:00 - 18:00 2nd floor Engles street, 3rd Khoroo, Han Uul district, Ulaanbaatar, Mongolia (976) 97040034 , 99289549 info@sispartners.org
Өвлийн арьс арчилгааны хамгийн чухал нь юу вэ?

SiS beautes

Тэнгэр бүүдийгээд, хүйтэн салхи үлээсэн хүйтний улирал эхэлжээ. Уруул хуурайшиж, хацар холцруутан улайж эмзэгших шинж тэмдэг гарч байна уу? Өвөл, хаврын улирал арьсанд хамгийн хүнд түсдаг үе. Халуун хүйтэн харшиж нэг гадаа даарч улайн, халуунд халж улайсаар арьсны чийгшил алдагдан хуурайшиж улмаар эмзэгших нөхцөл болдог. Өөрөөр хэлбэл гадаа уур амьсгал хуурайших тусам бидний арьс ч хуурайшиж байдаг. Тийм ч учраас та өвлийн цагт дулаан хувцасладаг шигээ арьсаа ч мөн хамгаалах хэрэгтэй. Энэ шинж тэмдэгүүд танд байгаа бол эсвэл үүсхээс урьдчилан сэргийлье гэвэл дараах зөвлөмжүүдийг хүргэе.

 

1. Хамгийн түрүүнд та хангалттай ус ууж бие организмаа өдрийн турш чийгшүүлэх нь хамгийн эхний чухал алхмуудийн нэг. Нэмэлтээр антиоксидант, омегагаар баялаг хүнс, шингэн хэрэглэх боломжтой. Жишээлбэл, ногоон цай, загас, самар гэх мэт.

 

2. Хэдийгээр зуны улирал биш ч гэсэн та нарны тосоо өвлийн бүүдгэр өдрүүдэд ч хэрэглэх шаардлагатай. Учир нь нарны UVA UVB туяа жилийн ямар ч улиралд, цаг агаарын ямар ч нөхцөлд үүлийг нэвтлэн арьсан дахь коллаген, эластиний нийлэгжилтийг таслан зогсоох чадвартай.

 

3. Арьс хуурайшуулдагггүй, давхар чийгшүүлдэг цэвэрлэгч хэрэглэнэ. Хэт хөөсрүүлэхээс зайлсхийгээрэй. Хэт цэвэрлэгээнээс татгалзаарай. Жишээ нь тосон цэвэрлэгээний дараа хөөсөөр угаагаад араас нь мицелийн усаар арчдаг. Та ингэж цэвэрлэж байгаа бол даруй зогсоож хориг арьс гэмтээхээс сэргийлээрэй. Арьсны чийг алдагдаж таталдан эмзэгших суурь болно.

 

4. Чийгшил бас дахин чийгшил. Гиалуроны хүчил, серамид агуулсан бүтээгдэхүүн голчлон хэрэглэхийг хичээж аль болох тэжээлээр хангана. Тэжээл гэдэгт маск, ойл байж болно. Хөнгөн, усан тосны оронд илүү өтгөвтөр тос сонгож хэрэглээрэй.

 

5. Нүүрний болон биеийн арьсаа тогтмол гуужуулах. Үхэжсэн арьсаа тогтмол гуужуулаагүйн улмаас үхэжсэн арьсны зузаан давхрага үүсч таны арьс урьд урьдийхаасаа илүү хуурай, өнгө алдсан харагдана гэдгийг мартуузай. Энэ бол чухал алхмуудын нэг.

 

6. Төрөл бүрийн үйлчилгээтэй бальзам, гарын тосыг цүнхнээсээ бүү салгаарай. Уруул хагарч, гар хуурайших нь урьд урьдийнхаас илүү мэдрэгдэнэ.

 

7. Сүүлийн бас нэгэн алхам бол гоо сайхны унталт. Хангаллтай унтаж амарч чадсан бол JACKPOT л гэсэн үг.