Амжилттай!
Сагсанд нэмлээ!
Нэвтрэн орно уу!    
Нэвтрэн орно уу!    
Хадгалсан байна!
Нэмсэн байна!
* тэмдэгтэй талбаруудыг бөглөнө үү!
Slide toggle

Бидний тухай

Бид Монголдоо арьс арчилгааны шинэ стандарт, арга барилыг нэвтрүүлэхийг зорьж байна. 

дэлгэрэнгүй

Бидэнтэй холбогдох

Дав - Баа: 09:00 - 18:00 2nd floor Engles street, 3rd Khoroo, Han Uul district, Ulaanbaatar, Mongolia (976) 97040034 , 99289549 info@sispartners.org
Хорио цээрийн дэглэмийн үед арьсандаа хийх хамгийн чухал 8 зүйлийг арьсны мэргэжилтнүүд зөвлөлөө

 

Шинийг бүү турш, азаа үзэж муу бүтээгдэхүүн битгий хэрэглэ. Тусгаарлалтын үеийг ашиглан арьсныхаа асуудалд хамгийн сайн тохирсон бүтээгдэхүүнийг ашиглаж эхлээрэй.

SiS beautes

Хорио цээрийн үеийн арьс арчилгааны зөвлөмж

Эдгээр өдрүүдэд таны нүүр будаггүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр яг энэ үеүдэд арьсаа шинжилж үзэх томоохон боломж гарч ирлээ. Томруулдаг толиндоо хараад арьсан дээр чинь ямар асуудлууд үүссэнийг нэгд нэгэнгүй ажиглаарай. Байгалийн гэрэлд таны арьсны нүх сүв, зураас судал бүр тод томруун харагдана. Мэдээж өнгөц дүгнэлтээр өөрт таалагдсан бүтээгдэхүүнээ яаран худалдан авахаас илүү арьсныхаа онцлогийг удаан хугацааны турш танин мэдсэний үндсэн дээр хийсэн худалдан авалт таатай үр дүн авчрах нь илүү шүү дээ. Арьсныхаа асуудлыг тодорхойлсон бол oдоо виртуалаар мэргэжлийн арьсны эмчтэй цаг тохирч зөвлөгөө авсны дараа бүтээгдэхүүний сонголтоо хийсэн ч оройтохгүй.

SiS beautes

1. Яаран дүгнэлт хийхээ азнаж, мэргэжилтнээс зөвлөгөө аваарай

Гадны орнуудад арьсны эмч нар ихэнх тохиолдолд виртуалаар арьсны үзлэг хийж, арьсны асуудлыг үнэлж, эм бичиж өгдөг. Манайд энэ төрлийн үйлчилгээ саяхнаас дэлгэрч эхэлж байгаа. Хэрэв таны арьсан дээр тууралт, зөгий, батга эсвэл сэжиг бүхий мэнгэ байгаа сэтгэл санаагаа тайвшруулахын тулд онлайнаар зөвлөгөө өгдөг арьсны эмч нарыг судлаад үзээрэй. Энэ нь өвчтөнийг стрессээс ангижруулж, өрхийн эмнэлэг, яаралтай тусламжийн тасгийн ачаалалтай өрөөний үүдэнд олон цаг хүлээх энэ үед нэн чухал алхам байх болно.

SiS beautes2. Бүтээгдэхүүнүүдээ цэгцэлж, цэвэрлэ

Эмэгтэйчүүд бидэнд арьс арчилгааны олон төрлийн бүтээгдэхүүн байдаг. Яг энэ цаг үеийг ашиглаад гурваас дөрвөн жилийн турш таны гоо сайхны тавиур дээр байгаа зүйлсээ хаяж эхлээрэй. Хугацаа дууссан эсэхийг, их хэмжээний тунадас үүссэн эсэхийг, сав баглаа нь эвдэрч бүтээгдэхүүний чанарт нөлөөлж буй эсэхийг нягтлаад хаяарай. Хуучин бүтээдэгдэхүүн нь бактерийг задалж, хадгалж үлддэг бөгөөд эргээд хэрэглэвэл арьсыг цочроож, халдвар авахад хүргэдэг байна.

SiS beautes

3. Арьс арчилгаагаа зохих дарааллын загуу арчлаарай

Арьс арчилгааны зөв дарааллыг яг одооноос бүрэн дүүрэн хэрэгжүүлэх цаг шүү. Хорио цээрийн дэглэмийг ашиглан шинэ бүтээгдэхүүнээ турших эсвэл зарим үед яарч сандрахдаа алгасаад хэрэглэдэггүй тосоо өнөөдрөөс түрхээрэй. Хэрэв танд туршилт хийх бүтээгдэхүүн байхгүй бол өдөр бүр нарны тосоо хэрэглэж заншаарай. Тийм ээ, гэрээсээ гарахгүй байсан ч заавал түрхэх хэрэгтэй. Нийгмийн харилцааг хязгаарлаж байгаатай адил таны арьсыг дасан зохицох хугацаа шаарддаг шинэ төрлийн бүтэгэгдэхүүн хэрэглэж эхлэхэд мөн л тохиромжтой цаг үе юм. Тухайлбал Ретинол нь хэдэн долоо хоногийн турш хагарах, улайх, хуурайших шинж тэмдэг илэрдэг. Энэ хугацааг хорио цээрийн дэглэмээр даван туулж, хэвийн амьдралдаа орох эхлэлдээ гайхалтай үр дүнгээ үзээрэй.

SiS beautes

4. Гуужуулахаас болгоомжил

Гараа үргэлж угаасаар гарын арьс чинь хуурайшиж, хагарч байна уу?Тэгвэл гэртээ байх энэ хугацаандаа нүүрэндээ дээрх шиг зүйл хийхээс аль болох татгалзаарай. Учир нь та гэртээ илүү их цаг заруулж байгаа болохоор таны арьс гадны бохирдолд өртөх нь харьцангуй бага. Тиймээс арьс арчилгааны ердийн дэглэмээ сахиж, арьсаа бүү цочроогоорой.

SiS beautes

5. Хэт их чийгшүүлж хэрэггүй

Хөл хорионы үед арьсаа сайн чийгшүүлье гэж бодож байгаа юу?Зөв шүү, гэхдээ арчилж байна гээд чийгшүүлэлтээ хэтрүүлж тослог өндөртэй бүтээгдэхүүн хэрэглэвэл арьс эсрэгээрээ тослогтож, батгаж гарч, нүх сүв томрох үндэс болно гэдгийг анхаараарай.

SiS beautes

6. Нүүрний масканд найдах хэрэггүй

Нэг удаагийн цаасан маск, түрхдэг маск зэрэг нь олон төрлийн орц найрлага, үйлчилгээтэй байдаг ч эдгээр нь ихэнхдээ таны арьсны цочролыг багасгаж, тайвшруулах л үйлчилгээтэй байдаг тухай Доктор Карролл дурдсан байдаг. Тиймээс зөвхөн масканд найдаж арьс арчилгааны дарааллаа битгий орхигдуулаарай.

SiS beautes

7. Арьс “амьсгалах” шаардлагагүй

Арьсандаа юу ч түрхэхгүй байх тусам илүү амарч, илүү сайхан харагдана гэж та бодож байна уу? Харамсалтай нь арьс арчилгаанд тийм зүйл байдаггүй. Нүүр будалтын үүднээс авч үзвэл будахаа зогсоож завсарлага авах тусам ашиг тустай байдаг бол арьс арчилгаанд байнгын дэглэмтэй байх нь чухал. Тиймээс гэртээ байх энэ цаг хугацаанд өөрийн арьсанд тохирсон тоник, серум, чийгшүүлэгчээс бүү салаарай.

SiS beautes

8. Гэртээ байгаа ч гараа нүүрэндээ бүү хүргэ

Хөл хорионы үед хүмүүс гэртээ уйдаж толинд хүртэл удаан хугацаанд өөрийгөө ширтэн арьсан дээрх асуудлуудаа багасгахаар бохир гараараа хүрч эхэлж байгаа байх. Гараа нүүрнээсээ хол байлгах нь коронавирусээс хамгаалах төдийгүй нүүрээ сорвижуулж, батгаа улам үрэвсүүлэхээс ч сэргийлэх тухай арьсны мэргэжилтнүүд зөвлөж байна.

 

Эх сурвалж: https://www.besthealthmag.ca/best-looks/skin/quarantine-skin-care/