Амжилттай!
Сагсанд нэмлээ!
Нэвтрэн орно уу!    
Нэвтрэн орно уу!    
Хадгалсан байна!
Нэмсэн байна!
* тэмдэгтэй талбаруудыг бөглөнө үү!
Slide toggle

Бидний тухай

Бид Монголдоо арьс арчилгааны шинэ стандарт, арга барилыг нэвтрүүлэхийг зорьж байна. 

дэлгэрэнгүй

Бидэнтэй холбогдох

Дав - Баа: 09:00 - 18:00 2nd floor Engles street, 3rd Khoroo, Han Uul district, Ulaanbaatar, Mongolia (976) 97040034 , 99289549 info@sispartners.org
Унтаж байхдаа гоо сайхнаа дэмжихүй

SiS beautes

Өдөрт 7-8 цаг унтаж байж эрүүл мэндийн хувьд хангалттай гэж үзнэ. Гэхдээ зарим тохиолдолд 7 8 цаг унтаж амарч чадахгүй үе ч байна. Ийм үед та юу хийж болох вэ?

Бид дараах зөвлөгөөг танд хүргэж байна. Эхний 3н зөвлөгөө таны арьсны гоо сайханд нэн чухал нөлөө үзүүлэх юм.

1. Цэвэрлэгээ

Та тухайн өдөр нүүрээ будаагүй байж болох ч гадна орчны бохирдол, тоос тоосонцор, хөлс, тослог зэргийг цэвэрлэж унтах нь арьс арчилгаандаа хийж буй нэн чухал хөрөнгө оруулалт гэж үзэж болно.

2. Шингэн тос

Орныхоо хажууд шингэн хэлбэрийн нүүрний тос тавьж унтахын өмнө нүүрэндээ массаж хийх нь цусны эргэлт дэмжин, нүүрний булчин ажиллуулах гэх мэт арьсанд үзүүлэх үр нөлөө ихээс гадна тархи толгойг амраан бөх унтаж амрахад ч нөлөөлдөг байна.

3. Дээш харж унтах

Хажуу тийшээ харж унтах нь үрчлээ үүсэх бас нэг хүчин зүйл бөгөөд энэ байдал байнга давтагддаг бол нимгэн хялгасан үрчлээ байнгын гүн үрчлээ болтлоо гүнзгийрдэг байна. Аль болох дээшээ харж унтаж байхыг хичээгээрэй.

4. Маск тавих

Арьсаа тэжээлээр хангах төрөл бүрийн маск тавьж байгаарай. Салфеткан, угаадаг, хуулдаг, зовхины гэх мэт. Зовхины маск бүлцэн арилгаж, нүдний эргэн тойрныг сайн чийгшүүлдэг. Та хэрэглэдэг тосон дээрээ зовхины маск тавьж үзээрэй. Таалагдах болно.

5. Унтахын өмнөх дадалтай байх

Нойроо хүргэхийн тулд хонь тоолж хэвтэхийн оронд 5 минутын бясалгал, иога гэх мэт хийж болно. Энэ нь бие сэтгэлийг амрааж таатай, бөх унтахад тусална.

6. Дэлгэцнүүдээ хол байлгах

утас, компьютерийн дэлгэцийн цэнхэр гэрэл таны тархинд өглөө болсон, босох цаг боллоо гэсэн мэдээ дамжуулдаг тул та унтахын өмнө дээрх зүйлсээс аль болох татгалзаарай.

7. Биеийн температурыг нэг хэмд барих

Халуун орчин хүний биеийг сэргээдэг учир та унтахын өмнө өрөөнийхөө цонхыг нээж агааржуулан, ор хөнжлийн даавуугаа цэвэр даавуун материалтайг сонгоорой. Унтахын өмнө орныхоо хажууд чийгтэй даавуу тавих, сэрүүцүүлэх зорилгоор ус шүрших гэх мэт аргыг хэрэглэж болно.

8. Ургамлын цай уух

Алтан товч цэцэг төв мэдрэлийн системийг тайвшруулах үйлчилгээтэй тул халбага зөгийн бал нэмэн орой унтахын өмнө ууж болно.

9. Үнэрт охь тос хэрэглэх

Хэрвээ та боломжтой бол лаванда, алтан товч цэцэг, бамбай өвсний охь тосыг чихний ардаа пульсны дээд хэсэгт түрхэн массажилж бие махбодь, сэтгэл санаагаа тайвшруулж болно.

10. Унтахын өмнөх хөнгөн амттан

Унтахын өмнө хушга, бразил самар идэх нь унтлагын гормон болох мелатоныг дэмждэг. Дээрх 2 самар нь уураг, селен, калиар баялаг тул та яг унтахын өмнө идэх нь таныг бөх унтахад тустай байна.