Амжилттай!
Сагсанд нэмлээ!
Нэвтрэн орно уу!    
Нэвтрэн орно уу!    
Хадгалсан байна!
Нэмсэн байна!
* тэмдэгтэй талбаруудыг бөглөнө үү!
Slide toggle

Бидний тухай

Бид Монголдоо арьс арчилгааны шинэ стандарт, арга барилыг нэвтрүүлэхийг зорьж байна. 

дэлгэрэнгүй

Бидэнтэй холбогдох

Дав - Баа: 09:00 - 18:00 2nd floor Engles street, 3rd Khoroo, Han Uul district, Ulaanbaatar, Mongolia (976) 97040034 , 99289549 info@sispartners.org
Арьсны төрлүүд - Тослог болон батга гарамтгай арьс

SiS beautes

Тослог болон батга гарамтгай арьсны шинж тэмдэг

- Таны арьс батга гарамтгай, хар батга ихтэй

- Нүхжилт ихэсч, томорсон

- Нүүрний тослог ялгарч, гялайна

- Мөн та харьцангуй батганы туршлагатай болсон байгаа.

Тэгэхээр ийм арьстай хүмүүсийн арчилгаа хуурай арьсны арчилгаанаас тэс өөр байдаг. Арьснаас ялгардаг хэвийн хэмжээтэй тослог нь хориг арьсны үйл ажиллагааг хамгаалснаар таны удаан хугацаанд залуу харагдах нөхцлийг бүрдүүлж өгдөг байна. Харин хэт их тослог ялгарах нь батга гарах аюулыг дагуулж байдаг.

Гелэн бүтэцтэй тос буюу усан суурьтай тос нь энэ арьстай хүмүүсийн арьсанд илүү тохирно. Мөн өглөө оройдоо тосон цэвэрлэгчээр нүүрээ цэвэрлэх нь нүүрний тослогийг гайхмаар зөөлнөөр цэвэрлэдэг байна.

Тослог, батга гардаг арьстай хүмүүс юунд илүү анхаарлаа хандуулах ёстой вэ?

- Арьсныхаа нүхийг бөглөхөөс зайлсхийж Salicylic acid агуулсан найрлагатай гуужуулагчаар арьсныхаа тослог үйлдвэрлэлтийг хянах

- Хөнгөн гелэн бүтэцтэй усан суурьтай бүтээгдэхүүнүүд хэрэглэх

- Хэт зөөлрүүлдэг shea butter, lanolin гэх мэт найрлагаас зайлсхийх

- Тос агуулаагүй нүүр будалтын бүтээгдэхүүнүүд хэрэглэх

Арьсны цэвэрлэгээ маш чухал бөгөөд ялангуяа батга гардаг бол бүр илүү анхаарах хэрэгтэй.

- Тослогоо арилгахын тулд тосон цэвэрлэгч, зөөлөн угаагч хэрэглэх

- Батгаа улам ихэсгэх ширүүн гуужуулагч битгий хэрэглээрэй

- Нарны тосноос хэзээ ч салж болохгүй. Учир нь батганы сорив нь нарны туяанд хэзээ ч арилахгүй хар толбо болон үлддэг байна.

Гормоны батганы шинж тэмдэг:

- Таны нүүрэн дээр гарсан батганд түгээмэл батганы эмчилгээ таарахгүй байх

- Батга гарахдаа хацарны яснаас доош, эрүүн дээр гарах

- Маш хөндүүр, өвчтэй арьсны гүнд гарсан, цаанаа идээтэй байх

- Сарын тэмдэг ирэхээс 7 хоногийн өмнө эсвэл сарын тэмдэг ирсэн үед тогтмол гарах

Хэрвээ танд дээрхи асуудлууд байвал та гормоны тэнцвэрийн шинжилгээ өгч, эмчид хандан тохирох эмчилгээ болон зөвлөгөөг аваарай.