Амжилттай!
Сагсанд нэмлээ!
Нэвтрэн орно уу!    
Нэвтрэн орно уу!    
Хадгалсан байна!
Нэмсэн байна!
* тэмдэгтэй талбаруудыг бөглөнө үү!
Slide toggle

Бидний тухай

Бид Монголдоо арьс арчилгааны шинэ стандарт, арга барилыг нэвтрүүлэхийг зорьж байна. 

дэлгэрэнгүй

Бидэнтэй холбогдох

Дав - Баа: 09:00 - 18:00 2nd floor Engles street, 3rd Khoroo, Han Uul district, Ulaanbaatar, Mongolia (976) 97040034 , 99289549 info@sispartners.org
Хаврын улиралд мөрдвөл зохих арьс арчилгааны 7 дүрэм

 

Хаврын улирал бол шинэчлэгдэх цаг юм. Шувууд жиргэж, цэцэгс дэлгэрэх цагаар таны арьс арчилгаа ч мөн адил өвлөөс хавар луу шилжих шаардлагатай болно. Хэсэгхэн хугацааны дараа гэхэд л дотор халууцаж, гадаа даарч байсан нь эсрэгээрээ болж бидний арьс энэ шинэчлэлийг хүлээж авахад багагүй хугацаа, багагүй тордолгоо шаардана. Тиймээс өвлийн ичээнээс арьсаа сэрээх 7 алхмыг хуваалцъя.

SiS beautes

#1: Арьсаа гуужуул

Арьсаа өнгөлөг эрүүл хэвээр нь авч үлдэх хамгийн эхний алхам бол гуужуулах алхам юм. Учир нь өвлийн улиралд таны арьсны хамгаалалт илүү зузаарсан байдаг учир давхаргаа гуужуулж, өнгөн хэсгийн үхэжсэн арьсаа шинэчлэх хэрэгтэй. Гуужуулах хамгийн зөв алхам бол орой унтахын өмнө усанд орж, зөөлөн гуужуулагч ашиглан, арьсаа шинэчлэх юм. Арьсны онцлогтоо тохирсон нүүрний зориулалтын гуужуулагч хэрэглэх нь чухал юм шүү.

SiS beautes

 

#2: Арьсаа дотроос нь ч, гаднаас нь ч сайн чийгшүүлээрэй

Зөвхөн гадна талаас мянга сайн чийгшүүлэгч хэрэглэсэн ч өдөрт уух усны хэмжээ чинь хангалтгүй бол ямар ч үр дүнгүй. Үүний адилаар ус сайн уусан ч давхар арьсныхаа онцлогт тохирсон чигйшүүлэх арчилгаа хийгдэхгүй бол мөн л адил. Иймд дээрх 2 арчилгааг хоршуулж арьсаа гаднаас нь ч, дотроос нь ч маш сайн чийгшүүлээрэй.

SiS beautes

#3: Бүрхэг өдөр ч нарны тосоо мартаж болохгүй

Нарны тосыг зөвхөн наран шарлагын газар л түрхэх зориулалттай гэж бодож явдаг бол маш том эндүүрэл шүү. Учир нь бүрхэг өдөр ч нар таны арьсанд хор хүргэж чадах хэмжээний хэт ягаан туяагаа цацруулсаар байдаг. Тиймээс нарнаас хамгаалах тосыг өдөр бүр хэрэглээрэй. Арьсны нүх сүвийг бөглөхгүй, цагаан туяа татуулахгүй, хэт ягаан туяаны хамгаалалтаас гадна нүүрний будагны дор тавихад шингээлт сайтай тос хэрэглэхэд таатай байдаг.

SiS beautes

#4: Шинэхэн жимс, ногоо хэрэглээрэй

Дээр дурдсанаар өдөрт хангалттай шингэн уух тухайд шинэхэн жимс, ногоо тогтмол хэрэглэх нь ч арьсанд эерэг нөлөө үзүүлнэ. Таны бие организмд шаардлагатай амин дэм, эрдэс бодисыг нөхөхөд тусалдаг. Ус нь таны арьсны уян хатан чанарыг хадгалахад тусалдаг бол шинэхэн жимс, ногоо нь хөгшрөлтийн шинж тэмдэгүүдтэй тэмцэхэд тусална. Сайхан арьсны нууц гэгддэг жимс, ногооноос дурдвал брокколи, шанцай, бэрсүүт жүрж, лууван, алим тарвас зэрэг багтжээ. Судалгаагаар цитрусын төрлийн жимснүүд арьсны эрүүл мэндэд тустай болохыг тогтоосон байна.

SiS beautes

#5: Чийгшүүлэгчээ “нимгэлээрэй”


Өвлийн улиралд өтгөн, хүнд чийгшүүлэгч таны арьсыг аварч байсан бол одоо илүү усархаг бүтэцтэй, хурдан шингэдэг төрлийн бүтээгдэхүүн сонгоорой. Учир нь өтгөн бүтэцтэй чийгшүүлэгч нь арьсан дээр тослог давхаргыг үлдээж, илүүднл тос ялгаруулж эхлэнэ. Байгалийн гаралтай найрлага бүхий арьсанд хурдан шингэдэг чийгшүүлэгтэй найзлаарай.

SiS beautes

#6: Дасгал хөдөлгөөн

Дасгал хөдөлгөөн хийх нь арьсны эрүүл байдалд хэр ач холбогдолтой вэ гэж үү?Тийм ээ, маш чухал ач холбогдолтой. Спорт зааланд очиж чадахгүй байгаадаа сэтгэл гутарч ямар ч биеийн хүчний хөдөлгөөн хийхгүй байгаа бол та арьсны бохирдол төдий чинээ нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс дасгал хөдөлгөөн тогтмол хийж цусны урсгалаа нэмэгдүүлэн, эрүүл арьсны эсээ хадгалахад туслаарай.

SiS beautes

#7: Багснуудаа цэвэрлээрэй

Хаврын улиралд шүүгээнүүдээ цэвэрлэх зуураа гоо сайхны бүтээгдэхүүнүүддээ ч анхаарал хандуулахаа мартаж болохгүй. Нүүр будалтын багс, спонж нь нүдэнд харагдахгүй нян, бактерыг үржүүлж, үүний үр дүнд хөдөлмөр гаргаж арчилсан арьс чинь алга урвуулахын төдийд онцгүй болж мэднэ. Иймд байгалийн гаралтай цэвэрлэгчээр багснуудаа угааж, 24 цагийн турш хатаагаарай. Мөн бүтээгдэхүүнүүдийнхээ дуусах хугацаа он сар зэргийг нарийвчлан нягталж, цэгцлээрэй.

SiS beautes