Амжилттай!
Сагсанд нэмлээ!
Нэвтрэн орно уу!    
Нэвтрэн орно уу!    
Хадгалсан байна!
Нэмсэн байна!
* тэмдэгтэй талбаруудыг бөглөнө үү!
Slide toggle

Бидний тухай

Бид Монголдоо арьс арчилгааны шинэ стандарт, арга барилыг нэвтрүүлэхийг зорьж байна. 

дэлгэрэнгүй

Бидэнтэй холбогдох

Дав - Баа: 09:00 - 18:00 2nd floor Engles street, 3rd Khoroo, Han Uul district, Ulaanbaatar, Mongolia (976) 97040034 , 99289549 info@sispartners.org
Амны хаалт ба Арьс арчилгаа

SiS beautes

 

Аливаа халдварт өвчний үед болон бусад шаардлагаар маск зүүх нь олонтаа. Азийн орнуудад маск зүүх нь харьцангүй түгээмэл буюу загвар, соёлын нэг хэлбэр болтлоо түгээмэл болсон.  

Нөгөө талаар маскны тогтмол хэрэглээ нь арьсны эмзэгшил үүсгэж, харшил экзем, батгашил,тослогжилт, нүх сүв томрох асуудлыг дагуулсаар байна. Ялангуяа маск зүүдэг хэсгээр буюу хацар эрүүний орчимд батга, тууралт гарах нь элбэг. Энэ бүгдээс сэргийлэхийн тулд та дараах зөвлөгөөг дагаарай.

  1. Нүүрээ зөв сайтар цэвэрлэх. Тухайн өдөр та нүүрээ будсан бол танд бүр 2давхар цэвэрлэгээ хийхийг зөвлөе.
  2. Гуужуулалт: Тогтмол гуужуулснаар таны арьсны нүх сүвийг цэвэрлэж, нүхжилт, тослогыг буруулдаг ба та үхэжсэн арьсаа гуужуулснаар арьсны өнгөө ч сэргээх боломжтой.
  3. Чийгшүүлэлт: чийгшил дутсанаас болж арьс хуурайших, илүү их тослог ялгарах асуудлууд гардаг. Энэ бүгд нь дараа дараагийн асуудлуудыг үүсгэж байдаг юм.

Чийгшүүлэх олон аргууд бөйж болно.

  • Жишээ нь та дурын тонероороо Солонгос охидууд шиг арьсандаа 7 удаа шавшиж болно.
  • Төрөл бүрийн буюу угаадаг маск, салфеткан маскийг тогтмол, өдөр тутамдаа хэрэглэх. Нэг зүуйлийг сануулхад “та маскаа усанд орсны дараа эсвэл гуужуулсны дараа хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг байна”.
  • Өөрт тохирсон тос болон унтлагын маскыг арьсныхаа шинж чанарт тохируулан хэрэглээрэй. Тослог агуулаагүй бол илүү тохиромжтой.

Нүүр будалтын хувьд энэ үед аль болох будахгүй, будсан ч нимгэн бөгөөд усны хамгаалалттай  будаг ашиглахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.