Амжилттай!
Сагсанд нэмлээ!
Нэвтрэн орно уу!    
Нэвтрэн орно уу!    
Хадгалсан байна!
Нэмсэн байна!
* тэмдэгтэй талбаруудыг бөглөнө үү!
Slide toggle

Бидний тухай

Бид Монголдоо арьс арчилгааны шинэ стандарт, арга барилыг нэвтрүүлэхийг зорьж байна. 

дэлгэрэнгүй

Бидэнтэй холбогдох

Дав - Баа: 09:00 - 18:00 2nd floor Engles street, 3rd Khoroo, Han Uul district, Ulaanbaatar, Mongolia (976) 97040034 , 99289549 info@sispartners.org
Чийгшүүлэх алхмыг алгасвал таны арьсанд юу тохиолдох вэ?

Чийгшүүлэх нь арьс арчилгааны чухал алхам гэдгийг бүсгүйчүүд бид мэддэг хэдий ч яагаад чийгшүүлэх нь чухал вэ?Мэдээжийн хариулт бол арьс хуурайших нь ойлгомжтой. Тэгвэл хуурайшилтаас үүдэн таны арьсанд гарч болзошгүй ямар сөрөг үр дагаврууд үүсэх талаар дараах нийтлэлээс уншаарай.

SiS beautes

1. Таталдсан арьсан дээр үрчлээ илүү хурдан үүсдэг

Хамгийн чухал нь буюу чийгшүүлэх алхмыг арьс арчилгаанаасаа хассанаар арьсан дээрх үрчлээ тодрохоос гадна шинэ үрчлээ үүсэх нөхцлийг бүрдүүлдэг. Арьсны өөрийн бүтэц нь маш эмзэг учир хуурайшилтаас шалтгаалан амархан үрэвсэх хандлагатай байдаг. "Үрэвслийн түвшин өндөр байх нь эцэстээ коллаген задрах, хөгшрөлтийг хурдасгахад хүргэдэг."

 

2. Одоогийн үрчлээ “улам дордоно”

Харин ёийгшүүлэгч хэрэглэснээр одоо байгаа үрчлээсэнд эерэгээр нөлөөлж, өмнөх үрчлээг бүдгэрүүлнэ. "Хуурайшсан арьсны үрчлээ илүү тод харагддаг" байна. Арьсны мэргэжилтэн, доктор Боу арьсыг гиалуроны хүчил агуулсан чийгшүүлэгчээр эмчлэхийг зөвлөж байна.

 

3. Хүйтний улиралд арьс цонхигор, таталдсан харагдах болно

Өвлийн улиралд арьсны чийгшлийн түвшин буурдаг. Хуурай хүйтэн агаар нь таны арьсыг улам хуурайшуулж, арьсны гаднах хамгаалалтын давхаргын нэг хэсэг болох липидийг нэвт шингээдэг. Тиймээс арьс цочирж, илүү амархан улайлт үүсдэг.

4. Батгашилт нэмэгдэх шалтгаан болно

Хэрэв таны арьс нөсөө толбо ихтэй бол чийгшүүлэгч нь “таны найз” юм. Харин хуурайшилт таны батгыг улам дордуулж болзошгүйг арьсны мэргэжилтнүүд ярьдаг. Хэрэв таны арьс хэт их тослогтдог бол хэрэгцээндээ тохирсон чийгшүүлэгчийг сонгоорой. Мэдрэмтгий батга гардаг, нүхжилттэй арьстай бол өнгөгүй, үнэргүй, тослоггүй чийгшүүлэгч хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг.

5. Арьс хамгаалалтын давхаргаа алдана

"Ретиноид, салицилын хүчил, бензойл хэт исэл гэх мэт хамгийн үр дүнтэй арьс арчилгааны найрлага нь арьсыг маш их хуурайшуулдаг". Тиймээс чийгшүүлэгчтэй хамт хэрэглэхгүй бол таны арьс эмзэгшиж, хуурайшин төсөөлснөөс эсрэг үр дүн үзүүлэх болно. Ийм зүйл тохиолдоход ихэнх бүсгүйчүүд хүчирхэг найрлагатай бүтээгдэхүүнээ тогтмол хэрэглэхээ больдог тул ашиг тусыг нь хэзээ ч хүртэж чадахгүйд хүрдэг.

6. Арьс будаг хүлээж авахгүй

Бүсгүйчүүд бид нүүр будалтаар нүднийхээ доод зовхиныхоо үрчлээг хүртэл далдалж болдог шүү дээ. Харамсалтай нь будалт хийхээс өмнө нүүрээ хангалттай чийгшүүлэхгүй бол энэ үрчлээ нь улам дор харагдах болно. Учир будалт нь арьсан дээрх хуурай газар наалдаж илүү нарийн ширхэгтэй болдог байна. Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд чийгшүүлэгч болон праймераа будалтаас таван минутын өмнө хэрэглэж, хүлээсэн нь дээр, Нэмэлт зөвлөгөө: Уруулаа будахаас зохимжит хугацааны өмнө зориулалтын эмчилгээний бальзам хэрэглэж хэвшээрэй.

7. Арьс байж ядтал загатнана

Шүршүүрт орсны дараа таны биеийн арьс таталдах мэдрэмж төрдөг үү? Өдөржингөө шүршүүрт орсны дараах мэдрэмжийг төсөөлөөд үзээрэй. Хангалттай чийгшүүлэхгүй бол арьс хэтэрхий хуурайшиж, харшламтгай болно.

Та үрчлээнд дуртай биш л бол энэ алхмыг бүү алгасаарай!

source: https://www.goodhousekeeping.com/beauty/anti-aging/a35094/face-moisturizer-benefits/