Mini set


1. LAGOM Cellup gel to water cleanser 30мл

Таны арьс арчилгаанд цоо шинэ арга барил авчрах Cellu Gel to Water цэвэрлэгч нь АНУ-д худалдаанд гарсан дариуд дуусч хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсан. Энэхүү цэвэрлэгчийг өглөө болон 2дахь цэвэрлэгээнд хэрэглэхэд нэн тохиромжтой ба та хуурай арьсандаа түрхээд сайтар массажилсний дараа усанд хүргэмэгц цэвэрлэгч маш хурдан задарч зайлагдана. Ингэснээр та усаар нүүрээ олон дахин зайлж хуурайшуулахгүй гэсэн үг юм.  Цэвэрлэсний дараа арьс цэвэрхэн, чийгээ алдаагүй мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Учир нь Lagom брэнд нь нобелийн шагналт AQUALIACIA формулаг найрлагандаа агуулдаг ба энэ нь арьсны эс бүрт чийг тэжээл өгөх үйлчилгээтэй юм.  

2. LAGOM Cellus revive essence toner 25мл

Торгомсог бүтэцтэй арьсийг гүн чийгшүүлэх, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй эссэнз нь таны арьс арчилгааны хамгийн эхний алхам болно.

Найрлагандаа 3 төрлийн гиалуроны хүчил, пептид, аденозин агуулснаар арьсийг гүн чийгшүүлэх, зөөллөх, нөхөн төлжүүлэх, эмзэгшлийг бууруулах, эластин коллагены нийлэгжилтийг дэмжсэнээр арьсны хөгшрөлтийг удаашруулах үйлчилгээтэй.

Lagom-н бүх бүтээгдэхүүнүүд "арьсны чийгшлийн суваг" гэж нэрлэгддэг нобелийн шагналт aquarius формулаг найрлагандаа агуулсан байдаг ба энэ нь арьсны үндсэн чийгшлийг хадгалж дотроос нь чийгшүүлэх үйлчилгээтэй. 

Энэхүү эссэнз нь арьсанд харшламтгай 9 төрлийн формулаг найрлагандаа оруулаагүй учир эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүс ч хэрэглэх боломжтой. 

3. TIMELESS 20% Vitamin C + E ferulic acid serum 15мл

Aрьсны өнгийг сэргээж коллагенийг дэмжих үйлчилгээтэй антиоксидант ВитС нь 20% процентоор орж нэмэлтээр ферүлик болон ВитЕ орсноор үйлчилгээ нь 2 дахин нэмэгдэж байгаа юм. Түрхсэний дараа наалдамхай мэдрэмж төрүүлэхгүй, хурдан шингэнэ. Байгалийн гаралтай, парабений агууламжгүй. Нэмэлт будаг агуулаагүй, үнэргүй.

 

 

 

Хүргэлт үнэгүй бараа!

82,000 ₮


Мэдээлэл

Хэрэглэх заавар


Найрлага

Сэтгэгдэл

Сэтгэгдэл алга байна.