Амжилттай!
Сагсанд нэмлээ!
Нэвтрэн орно уу!    
Нэвтрэн орно уу!    
Хадгалсан байна!
Нэмсэн байна!
* тэмдэгтэй талбаруудыг бөглөнө үү!
Slide toggle

Бидний тухай

Бид Монголдоо арьс арчилгааны шинэ стандарт, арга барилыг нэвтрүүлэхийг зорьж байна. 

дэлгэрэнгүй

Бидэнтэй холбогдох

Дав - Баа: 09:00 - 18:00 2nd floor Engles street, 3rd Khoroo, Han Uul district, Ulaanbaatar, Mongolia (976) 97040034 , 99289549 info@sispartners.org
Арьсаа чийгшүүлэх урлаг

SiS beautesАзиудын дурладаг гялтаганасан чийглэг арьс дэлхий даяараа тренд болж байгаа билээ. Солонгосоор үүнийг Чок чок ч гэж нэрийдсэн байдаг.

Арьс чийглэг байна гэдэг тухайн хүндээ таатай мэдрэмж өгхөөсөө гадна харагдах байдал нь хүртэл эрүүл залуу байдаг. Удаан хугацааны туршид арьс хуурайшснаар өнгөө алдаж гундуу, эмзэг, тослог хэт ялгарч нүхжилт томрон улмаар хялгасан үрчлээ гарч тэр нь яваандаа гүнзгийрч, хөгшрөлтийн явц түргэсдэг.

Хэт тослогтох нь арьс хуурайшсаны дохио ч байж мэднэ. Тослогтох тусам бид хэтрүүлэн цэвэрлэж тослогыг багасгахаар алкаголь агуулсан бүтээгдэхүүнээр арчилдаг. Ингэх тусам арьс маань тослог багасж байна гэж мэдэрч улам л тослог ялгаруулдаг. Тиймээс тослог арьстай хүмүүс арьсаа сайтар чийгшүүлж хэт тослогтохоос сэргийлэх боломжтой юм.

Усаар угаагаад л өглөөний арчилгаа болчихлоо, арьсаа чийгшүүлчихлээ гэж бодож болохгүй учир нь усны молекул арьсанд шингэхээргүй том байдаг болохоор чийгшүүлэх боломжгүй. Тийм ч учраас илүү гүнд шингэж илүү сайн чийгшүүлэхээр гоо сайхны бүтээгдэхүүнүүд байдаг.

Нүүрээ цэвэрлээд шууд тос түрхэх тохиолдлууд байдаг. Энэ тохиолдолд арьсан дээр тослог гадаргуу үүсдэг учир бусад бүтээгдэхүүн давхарлахад хүндрэл учирдаг. Энэ тохиолдолд та эхлээд усархаг бүтээгдэхүүнээ хэрэглэх нь илүү сайн чийгшил авах үндэс болдог.

Хуурай парлон дээр тос түрхвэл парлон тосыг хэр сайн ууж авах вэ? Харин парлоныг урьдчилж чийгшүүлснээр тос парлонд хурдан шингэж түүнийг зөөлрүүлнэ.  

Гэхдээ юун түрүүнд тосоо түрхэхээс өмнө арьсныхаа асуудалд чиглэсэн эмчилгээний бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Хэрвээ та хуурай арьстай бол хуурай арьсны эмчилгээний серум, нүхжилттэй бол нүхжилтийн бүтээгдэхүүн, улайлттай бол улайлтын бүтээгдэхүүнийг зөвхөн тэр хэсэгтээ зориулж хэрэглэж болно.

Чийгшүүлнэ гэдэг арьсны маш олон асуудлаас сэргийлэх боломжийг өгдөг учраас чийгшил бас дахин чийгшил гэсэн дадлыг өөртөө суулгаарай.

Та доорх бүтээгдэхүүний алийг нь хэрэглэдэг вэ?

Тонер, Эссэнс, Серум, Ампуль, Бүүстер, Эмульсион, Лосьон, Тос, Охь тос, Сальфеткан маск, Унтлагын маск гэх мэт.