“ХАВРЫН ЧИЙГ“ багц

Хаврын улиралд бидний арьс илүү их арчилгаа, тордолгоо шаарддаг. Тэгвэл арьсаа гүн чийгшүүлж, тэжээлээр ханган, сайтар хамгаалаарай гээд энэхүү багцийг танд зориуллаа. Бүтээгдэхүүнээ хэрэглэнгээ арьс арчилгааны хөтөч дэвтэрт тэмдэглэл бичиж, сонирхолтойгоор арьсаа арчилцгаая.

Багцад орсон бүтээгдэхүүнүүд

1.  Lagom Cellus revive essence toner

Торгомсог бүтэцтэй арьсийг гүн чийгшүүлэх, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй эссэнз нь таны арьс арчилгааны хамгийн эхний алхам болно.

Найрлагандаа 3 төрлийн гиалуроны хүчил, пептид, аденозин агуулснаар арьсийг гүн чийгшүүлэх, зөөллөх, нөхөн төлжүүлэх, эмзэгшлийг бууруулах, эластин коллагены нийлэгжилтийг дэмжсэнээр арьсны хөгшрөлтийг удаашруулах үйлчилгээтэй.

Lagom-н бүх бүтээгдэхүүнүүд "арьсны чийгшлийн суваг" гэж нэрлэгддэг нобелийн шагналт aquarius формулаг найрлагандаа агуулсан байдаг ба энэ нь арьсны үндсэн чийгшлийг хадгалж дотроос нь чийгшүүлэх үйлчилгээтэй. 

Энэхүү эссэнз нь арьсанд харшламтгай 9 төрлийн формулаг найрлагандаа оруулаагүй учир эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүс ч хэрэглэх боломжтой. 

Хэмжээ: 200 мл

Хэмжээ: 25 мл

2. LAGOM Cellup gel to water cleanser

Таны арьс арчилгаанд цоо шинэ арга барил авчрах Cellu Gel to Water цэвэрлэгч нь АНУ-д худалдаанд гарсан дариуд дуусч хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсан. Энэхүү цэвэрлэгчийг өглөө болон 2дахь цэвэрлэгээнд хэрэглэхэд нэн тохиромжтой ба та хуурай арьсандаа түрхээд сайтар массажилсний дараа усанд хүргэмэгц цэвэрлэгч маш хурдан задарч зайлагдана. Ингэснээр та усаар нүүрээ олон дахин зайлж хуурайшуулахгүй гэсэн үг юм.  Цэвэрлэсний дараа арьс цэвэрхэн, чийгээ алдаагүй мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Учир нь Lagom брэнд нь нобелийн шагналт AQUALIACIA формулаг найрлагандаа агуулдаг ба энэ нь арьсны эс бүрт чийг тэжээл өгөх үйлчилгээтэй юм.  

Эмзэг, тослог, хольмог, хуурай гээд бүх төрлийн арьсанд тохиромжтой

Хэмжээ: 30 мл

3. THANK YOU FARMER Sun project shimmer sun essence (SPF30 PA++)

Нарны Эссенз SPF 30+++

  • Нарны UVA UVB хэт ягаан туяаны эсрэг хамгаалах
  • Арьсны өнгийг жигдлэх
  • Нүүр будалтын суурь болох нь гол үүрэг болно

Нарны хэт ягаан туяанаас хамгаалж нүүр будалтын суурийг бэлдэх нь нэг бүтээгдэхүүнээр 2 үйлчилгээ зэрэг авах боломжийг танд олгоно. 

Онцлог:

  1. Нарны хэт ягаан туяаны эсрэг SPF 30+++
  2. Арьсийг тослогтуулахгүй хөнгөн чийгшүүлнэ 
  3. Өө сэвийг жигдэлнэ
  4. Нүүр будалтын суурь болно

Хэмжээ: 40мл

4. Tinabel Stationery "My Skin Diary" арьс арчилгааны дэвтэр

Агуулга:

-Ingredient Glossary: Арьс арчилгааны 70 төрлийн чухал найрлагуудын лавлах толь бичиг

-Skin profile, skin concern: Арьсны profile-аа бөглөж, хамгийн их анхаарах 4 төрлийн асуудал дээрээ задлан шинжилгээ

-Routine Builder: Арьс арчилгааны нэг routine буюу нэг бүтэн цэсээ бүтээх хуудас.

-My all time favorites: Хамгийн их таалагдсан бүтээгдэхүүнүүдээ төрөл төрлөөр нь бичиж хадгалах. Шинэ бүтээгдэхүүн авах үед харахад үнэхээр хэрэг болно.

-Gua sha guide: Гуа ша чулуун массаж хийх зурган заавар, тайлбар

-Product review: 24 бүтээгдэхүүний сэтгэгдэл, хэрэглэсэн туршлагаа тэмдэглэж үлдээх хуудас. Дараа дараагийн удаа бичсэн зүйлээ уншихад маш хэрэгтэй.

-Product wishlist: Хэзээ ч дуусдаггүй арьс арчилгааны авах хүслийн жагсаалтаа бичих хэсэг. Бичихгүй л бол мартчихдаг шүү дээ.

-Weekly tracker: 7 хоногийн турш өглөө оройны арчилгаагаа тэмдэглэж бүртгэх хэсэг.

211,800 төгрөгийн үнэ бүхий сет

Хүргэлт үнэгүй бараа!

185,000 ₮


Сагсанд нэмэх
Худалдан авах
 

Мэдээлэл

Хэрэглэх заавар


Найрлага

Сэтгэгдэл

Сэтгэгдэл алга байна.