Be My Valentine set 3

Багцад орсон бүтээгдэхүүнүүдийн мэдээлэл

1. LAGOM Cellup gel to water cleanser 30мл

Таны арьс арчилгаанд цоо шинэ арга барил авчрах Cellup Gel to Water цэвэрлэгч нь АНУ-д худалдаанд гарсан дариуд дуусч хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсан. Энэхүү цэвэрлэгчийг өглөө болон 2дахь цэвэрлэгээнд хэрэглэхэд нэн тохиромжтой ба та хуурай арьсандаа түрхээд сайтар массажилсний дараа усанд хүргэмэгц цэвэрлэгч маш хурдан задарч зайлагдана. Ингэснээр та усаар нүүрээ олон дахин зайлж хуурайшуулахгүй гэсэн үг юм.  Цэвэрлэсний дараа арьс цэвэрхэн, чийгээ алдаагүй мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Учир нь Lagom брэнд нь нобелийн шагналт AQUALIACIA формулаг найрлагандаа агуулдаг ба энэ нь арьсны эс бүрт чийг тэжээл өгөх үйлчилгээтэй юм.  

Эмзэг, тослог, хольмог, хуурай гээд бүх төрлийн арьсанд тохиромжтой

2. URANG Glow oil serum 30мл

Энэхүү хөгшрөлтийн эсрэг тансаг ойл нь 99.25% органик орцуудыг найрлагандаа агуулсан.

Текстурын хувьд шингэн арьсанд хурдан шингэж, тэжээл өгөн гүн чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх, арьсны өнгийг сэргээн нэгэн жигд өнгөлөг толигор болгох хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй юм. Хуурай, холимог хуурай, эмзэгшсэн, хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн хэрэглэх гэж буй арьсанд тохиромжтой.

3. TIMELESS Coenzyme serum 30мл

Coеnzyme Q10 serum + Matrixyl3000 + Hyaluronic acid Энэхүү серүм нь бидний арьсан дахь коллаген болон эластинийг дэмжих эсүүдийг идэвхжүүлэх зорилготой юм. Хэдийгээр бидний арьсанд коэнзим ялгарч байдаг боловч нас ахих тусам тодорхой хэмжээгээр буурч байдаг учир үйл ажиллагааг нь дэмжих, сэргээхээс гадна давхар чийгшүүлэх үйлчилгээтэй юм. Коллагений нийлэгжилт буурна гэдэг нь үрчлээ үүсэх нөхцөл буурна гэсэн үг. Тиймээс 2% буюу боломжит хамгийн их хувиар коэнзимийг найрлаганд оруулж өгснөөрөө давуу талтай. Бүтцийн хувьд хурдан шингэнэ. 

4. TIMELESS 20% Vitamin C + E ferulic acid serum 30мл

Aрьсны өнгийг сэргээж коллагенийг дэмжих үйлчилгээтэй антиоксидант ВитС нь 20% процентоор орж нэмэлтээр ферүлик болон ВитЕ орсноор үйлчилгээ нь 2 дахин нэмэгдэж байгаа юм. Түрхсэний дараа наалдамхай мэдрэмж төрүүлэхгүй, хурдан шингэнэ. Байгалийн гаралтай, парабений агууламжгүй. Нэмэлт будаг агуулаагүй, үнэргүй.

 

 

 

Хүргэлт үнэгүй бараа!

275,000 ₮ 230,000 ₮


Мэдээлэл

Хэрэглэх заавар


Найрлага

Сэтгэгдэл

Сэтгэгдэл алга байна.