Таны арьсны хөгшрөлтөнд нөлөөлөх хүчин зүйлс буюу бид юу хийж чадах вэ?

Таны арьс өдрийн 24 цагийн турш маш олон зүйлтэй нүүр тулдаг.
-Дотроосоо - амин дэмийн дутагдал, стресс гэх мэт
-Гаднаасаа - нарны хэт ягаан туяа, агаарын бохирдол гэх мэт
Эдгээр хүчин зүйлс нь таны арьсыг хөгшрүүлэх их бага хэмжээгээр үргэлж нөлөөлдөг гэсэн үг. Гэхдээ сайн мэдээтэй. Хэрвээ та арьсныхаа хөгшрөлтөнд нөлөөлж байгаа учир шалтгааныг олж чадвал, түүнийг удаашруулах алхмуудыг авч чадна.
Ямар хүчин зүйлүүд таны арьсанд нөлөөлж байгаа, арьсныхаа эрүүл толигор, залуу харагдах байдлыг хэрхэн удаан хадгалах тухай ярилцъя.
1. Нойр - Хангалттай, чанартай нойр авсан байх нь таны арьсанд маш их ач тустай. Ялангуяа тогтмол цагт унтдаг байх нь таныг гундуухан арьстай явахаас аврах болно.
2. Нарны тос - Нар бол номер нэг үрчлээ үүсгэгч юм. Үрчлээнээс гадна сэвх, нөсөө толбо, арьсны хавдар тусах магадлалыг ч нэмэгдүүлж байдаг. Нарны тосыг хэрэглэхэд хэрвээ, гэхдээ гэсэн үг огтхон ч байх ёсгүй! Та өглөөний арьс арчилгаагаа хийсэн л бол үргэлжлүүлээд дотор ч, гадаа ч байсан шууд нарны тосоо түрхэх ёстой гэдгийг үргэлж санаж яваарай.
3. Хоол хүнс - Амин дэмтэй тэжээллэг хоол хүнс хэрэглэх нь таны арьсыг сайхан харагдахад тустайгаас гадна бие махбодид ч хэрэгтэй. Эрүү сайхан арьсны төлөө антиоксидантаар баялаг жимс ногоо хэрэглэхийг хичээгээрэй.
4. Агаарын бохирдол - Манай улсын хувьд өвлийн улиралд агаарын бохирдол маш их байдаг. Тиймээс нарны тос хэрэглэх нь зөвхөн нарнаас хамгаалахаас гадна арьсыг тань орчны бохирдлоос давхар хамгаална.
5. Стресс - Бүх төрлийн арьсанд сөргөөр нөлөөлөх боломжтой ба батга гарамтгай арьсанд илүү нөлөөлдөг. Мэдээж стресс нь батга гарахад шууд нөлөөлөхгүй ч стрессийн үеийн гормоны өөрчлөлт нь батга гарахөд нөлөөлдөг гэж үздэг. Арчлаад , цэвэрлээд байхад батга гараад байна гэдэг бүсгүйчүүд минь иог, эсвэл өөрийгөө тайвшруулах дасгал хөдөлгөөн хийгээд үзээрэй.
6. Хэтрүүлэн гуужуулалт ба цэвэрлэгээ - Арьсаа ойр ойрхон гуужуулах, хөөсөөр байнга угаах нь арьсны гадаргууг гэмтээж, эмзэгшүүлж байдаг. Энэ нь яваандаа арьсны өнгийг гундааж, хуурайшуулдаг. Тиймээс та манай 5 алхамт цэвэрлэгээ блогийг уншаарай.
Lagom Cellus Sun gelАрьсаа хамгаална гэдэг арьс арчилгааны хамгийн үндсэн чухал хэсэг билээ. Lagom Cellus Sun Gel SPF50 PA+++ нь хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн ба нарны UVA UVB туяаны өндөр хамгаалалттай учир таны арьсыг нарнаас сайтар хамгаална. Текстурын хувьд хөнгөн, түрхсэний дараа арьсанд наалдамхай мэдрэмж төрүүлэхгүй, гадаргуу дээр тослог үлдээхгүй учраас нүүр тослогтон гялтаганахгүй, та нарны тос түрхсэн эсэхээ ч анзаарахааргүй тухтай байх болно. Учир нь Lagom брэнд нь нобелийн шагналт AQUALIACIA формулаг найрлагандаа агуулдаг ба энэ нь арьсны эс бүрт чийг тэжээл өгөх үйлчилгээтэй юм.
Худалдан авах: https://www.sisbeautes.com/85/item
Арьсаа хамгаална гэдэг арьс арчилгааны хамгийн үндсэн чухал хэсэг билээ. Lagom Cellus Sun Gel SPF50 PA+++ нь хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн ба нарны UVA UVB туяаны өндөр хамгаалалттай учир таны арьсыг нарнаас сайтар хамгаална. Текстурын хувьд хөнгөн, түрхсэний дараа арьсанд наалдамхай мэдрэмж төрүүлэхгүй, гадаргуу дээр тослог үлдээхгүй учраас нүүр тослогтон гялтаганахгүй, та нарны тос түрхсэн эсэхээ ч анзаарахааргүй тухтай байх болно. Учир нь Lagom брэнд нь нобелийн шагналт AQUALIACIA формулаг найрлагандаа агуулдаг ба энэ нь арьсны эс бүрт чийг тэжээл өгөх үйлчилгээтэй юм.
Эрчүүдэд зориулсан арьс арчилгааны минимал зөвлөгөө
Валентины өдрийн арьс арчилгаанд орхигдуулж болохгүй 6 алхам
Өвлийн арьс арчилгааны хамгийн чухал нь юу вэ?
Хорио цээрийн дэглэмийн үед арьсандаа хийх хамгийн чухал 8 зүйлийг арьсны мэргэжилтнүүд зөвлөлөө
Арьсны төрлүүд - Хуурай арьс
Арьсны төрлүүд - Тослог болон батга гарамтгай арьс
Хаврын улиралд мөрдвөл зохих арьс арчилгааны 7 дүрэм
Амны хаалт ба Арьс арчилгаа
