Sheet mask гэж юу вэ?
Таны арьсанд шаардлагатай чийгшил, тэжээл өгөх зорилготой зориулалтын цаасанд шингээсэн эссэнз хэлбэрийн бүтээгдэхүүн юм. Та цаасан маскыг хэзээ ч хаана ч хэрэглэх боломжтой учир аялал, зугаалга тэр байтугай машин барьж явахдаа ч цаг хэмнэх үүднээс тавьж болох юм.
Цаасан маскыг яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?
Гоо сайханд орох цаг хугацааг тань хэмнэнэ, таны төсөөлж байгаагаас богино хугацаанд арьсны чийгшлийг нэмэгдүүлж, будалтанд бэлдэж өгч, эмзэгшлийг бууруулан, тэжээлээр хангана.
Цаасан маск тавихаас урьтаж тонер түрхэх нь арьсны нүх сүвийг бэлтгэж өгөх болно
Тонер нь таны арьсны рН-г тэнцвэржүүлж, нүх сүвийг нээхэд тусална. Ингэснээр таны арьсны балансыг тэнцвэржүүлэ, хуудсан маскны өгөх тэжээлийг маш ихээр нэмэгдүүлэх болно.
Цаасан маск таны арьсанд ямар үр дүн өгөх вэ?
Дунджаар 10-12 минутын дотор арьс тань гэрэлтэж, эмзэгшил арилж, илүү уян хатан, гэрэлтсэн харагдаж байна уу? Энгийнээр хэлэхэд цаасан маскыг “гоо сайхны нойрны үр дүнтэй хэлбэр” гэж нэрлэдэг. Мөн арьсыг чийгшүүлэх, гэрэлтүүлэх, хөгшрөлтийн эсрэг найрлагуудаар хангаж, арьсыг нөхөн сэргээх боломжийг олгодог тул хамгийн их хэрэгтэй үед таны арьсны өнгийг сэргээж өгөх болно.
Ямар цаасан маск сонгох вэ?
Ихэнх нэг удаагийн цаасан маск нь арьсыг чийгшүүлэх эсвэл тайвшруулах зориулалттай байдаг учир та ямар ч төрлийн арьстай байсан арьсыг тань эмзэгшүүлэхвий гэхээс айх хэрэггүй. Тухайлбал таны арьс хэтэрхий хуурайшиж, төрөлх өнгөө алдсан бол найрлагандаа hyaluronic acid орсон маск илүү үр дүнтэй. Эдгээрээс хамгийн чухал нь маскны эссэнзийг шингээсэн материалын чанар юм. Аль болох нимгэн, битүүмжлэл сайтай, таны нүүрний хэлбэрт хангалттай хүрэлцэхүйц материалтайг нь сонгохыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Хуудсан маск нь арьсанд шууд наалдаж байвал хамгийн үр дүнтэй байдаг
Цаасан маскыг ямар давтамжтай хэрэглэх вэ?
Нүүрээ сайтар цэвэрлэх нь цаасан маскнаас авах ёстой бүхий л шим тэжээлийг авах эхний алхам. Дээрх алхамыг төгс хийсэн үед нэг удаагийн маскыг өдөр бүр хэрэглэсэн ч асуудалгүй. Холливуудын хамгийн нэр хүндтэй дерматологичдын нэг Доктор Лансер хэлэхдээ алдартнууд ямар нэг арга хэмжээ болохоос хоёр долоо хоногийн өмнө өдөр бүр цаасан маск хэрэглэдэг тухай дурдсан байдаг. Тиймээс та өөрийн арьсны онцлогоос шалтгаалан дээрх аргыг туршаад үзээрэй.
CYLAB Triple Hyaluronic acid intensive moisturizing repairing mask
Захиалга хийх: https://www.sisbeautes.com/87/item