The Five Rules of Cleansing
Та нар минь нүүрээ хэрхэн цэвэрлэдэг вэ?
Өглөө оройд тогтмол цэвэрлэж занших нь чухал. Тэр дундаа оройн цэвэрлэгээндээ чухал ач холбогдол өгч байгаарай. Учир нь өглөө түрхсэн нарны тос, өдрийн турш арьсан дээр ялгарсан тослог, гадна орчны бохирдол гэх мэтийг сайтар цэвэрлэхгүй бол арьсны нүх сүв бөглөрөх, батга гарах үндсэн шалтгаан болдог.
Бид цэвэрлэж байна гээд хэтрүүлэн цэвэрлэх нь элбэг байдаг. Зөв цэвэрлэгээ & сайн цэвэрлэгээ 2 ялгаатай.
Салфеткан цэвэрлэгчийг аялалд явах, спортоор хичээллэх үед хэрэглэж болно. Учир нь энэ төрлийн цэвэрлэгчүүд арьсны бохирдлыг тарааж, тослогийг бүрэн цэвэрлэж чаддагүй байна.
Хэт халуун ус арьсны хялгасан судаснуудыг гэмтээж тодруулдаг учир та шүршүүрт орохдоо ч халуун усан доор зогсохоос зайлсхийнэ үү.
Хув хуурай арьсан дээрээ угаагч цэвэрлэгч түрхэх нь арьсийг эмзэгшүүлэх боломжтой.
Нүүрээ цэвэрлэсний дараа алчуураар арчихдаа хэт үрж арчихдаа бид арьсан дээрээ шаардлагагүй үрэлт үүсгэж эмзэгшүүлдэг.