Амжилттай!
Сагсанд нэмлээ!
Нэвтрэн орно уу!    
Нэвтрэн орно уу!    
Хадгалсан байна!
Нэмсэн байна!
* тэмдэгтэй талбаруудыг бөглөнө үү!
Slide toggle

Бидний тухай

Бид Монголдоо арьс арчилгааны шинэ стандарт, арга барилыг нэвтрүүлэхийг зорьж байна. 

дэлгэрэнгүй

Бидэнтэй холбогдох

Дав - Баа: 09:00 - 18:00 2nd floor Engles street, 3rd Khoroo, Han Uul district, Ulaanbaatar, Mongolia (976) 97040034 , 99289549 info@sispartners.org
Арьсны төрлүүд - Хуурай арьс

SiS beautes

 

Хуурай арьсны хувьд хоёр төрөлтэй. Хуурайшсан болон хуурай гэсэн. Хуурайшсан арьсны хувьд ихэнх тохиолдолд уур амьсгалын нөхцөл байдлаас шалтгаалан хэт халуун эсвэл хүйтэн цаг агаарт чийгээ алдаж байдаг. Тэсгим өвлийн улиралд хуурай арьс цочирж эмзэгшсэнээс зөвхөн улирлаар хязгаарлагдахгүй байнгын хуурайшилттай болж болно. Мөн хлор, спирт агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн, эм бэлдмэл хэрэглэхээс гадна нарны туяаны хэт ягаан туяа, нас ахих тусам илэрдэг гормоны өөрчлөлтүүд нь арьсыг хуурайшуулахад том нөлөө үзүүлж байдаг. Харин төрөлхийн хуурай арьс нь байнгын чийгшил дутагдаж байдаг. Хуурай арьс нь ихэвчлэн дараах шинжүүдтэй байна.

Үүнд:

- Арьс таталдах мэдрэмж, ялангуяа шүршүүрт орох эсвэл усанд орсны дараа

- Арьсны бусад төрлийг бодвол нүхжилт бага

- Тослог бага ялгардаг

- Арьсны уян хатан чанар сул

- Мэдрэмтгий, барзгар харагддаг

- Загатнах (харшлын шинжтэй болох)

- Холцруутаж хагарах

- Өнгөө алдаж, гундсан 

- Амархан улайдаг

- Хэт таталдсанаас болж арьс хагарч цус гарах

Хэт их хуурайшихаас сэргийлж эдгээр зөвлөмжийг туршиж үзээрэй.

  • Чийгшүүлэх. Энэ нь арьсны өөрийн чийгийг хадгалахад туслана.
  • Усанд орох, шүршүүрт орох хугацааг 10 минутаас бага байлгах. Хэт халуун усанд орохоос зайлсхийх.
  • Хатаах найрлагатай саван хэрэглэхээс татгалзах. Үүний оронд чийгшүүлж арьсыг зөөлнөөр цэвэрлэдэг шүршүүрийн гель зэргийг туршиж үзээрэй.
  • Халуун эсвэл хүйтэн салхитай цаг агаарт гарахдаа нүүрний арьсаа сайтар хамгаалах. Ялангуяа өвлийн улиралд малгай, ороолт, бээлийг тогтмол өмсөж байгаарай.
  • Хатуулаг ихтэй усанд арьсаа байнга хүргэхээс зайлхий. Резинэн бээлий өмөж арьсаа хамгаалах зэрэг энгийн аргуудыг хэрэглээрэй.
  • Нас ахих тусам хуурайшилт нэмэгддэг тул өндөр чийгшүүлэгчтэй бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх.
  • ВитЕ гиалуроны хүчил агуулсан тосон, бальзам, гель, сүүн шингэн төрлийн цэвэрлэгчээр нүүрээ цэвэрлэх
  • Хуурайшиж, холцруултсан арьсаа 7 хоногтоо тогтмол гуужуулж цэвэрлэх
  • Амархан эмзэгшдэг тул найрлагандаа овъёос, алое агуулсан бүтээгдэхүүн хэрэглэвэл үрэвсэл улайлт, эмзэгшилт буурна
  • Хүнсэндээ төрөл бүрийн самар, сайн чанарын тос, маалингын үр, авокадо, омега агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж болно.
  • Хангалттай ус уух нь бие организм болон арьсанд эерэг нөлөөтэй.